Системд хэрхэн бүртгүүлэх вэ?
Системийн баруун дээд буланд байршиж байгаа нэвтрэх хэсгийг сонгож, нэвтрэх болон бүртгүүлэх гэсэн сонголтын аль нэгийг сонгож бүртгүүлнэ. Та өөрийн facebook хаягаар шууд бүртгүүлж нэвтрэх боломжтой. Хэрэв та facebook хаяггүй бол өөрийн цахим шуудангийн хаяг /e-mail/, нууц үгээ шинээр үүсгэн бүртгүүлэх боломжтой юм.
Хэрэглэгч Smartger-д бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах тул хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.
Захиалга яаж баталгаажих вэ?
Захиалга хийж баталгаажуулсны дараа таны и-мэйлээр болон гар утсанд мессежээр захиалгын дугаар, нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд хүргэнэ.
Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ захиалгын дугаараа бүрэн, зөв бичих ёстой. Гүйлгээний утгыг зөв бичээгүй тохиолдолд тухайн захиалга манайд үүсэх боломжгүй тул ийнхүү алдаа гаргасан бол 77060000 дугаарын утсанд холбогдож асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
Та өөрийн захиалсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг smartger.mn дээрх өөрийн бүртгэл доторх “миний захиалгууд” хэсгээс харах боломжтой бөгөөд энэ хэсэгт таны захиалгын түүхүүд хадгалагдсан байдаг.
Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр таны захиалга баталгааждаг.
Захиалгаа цуцлах боломжтой юу?
Та захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно.
Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд та хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
Та 48 цагийн дотор захиалгын төлбөрийг төлж чадаагүй, захиалга цуцлагдсан тохиолдолд бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй учир нь smartger.mn захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд танд худалдан авалт хийх эсэхээ шийдэх боломжийг олгодог. Энэ хугацаанд та захиалгаа цуцлах, өөрчлөх боломжтой.
Харин та захиалгын төлбөрөө төлсөн бол тус захиалгыг цуцлах боломжгүйг анхаарна уу.
Та ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
Та smartger.mn-д бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, борлуулалтын урамшуулал авах боломжтой болно.
Захиалгын төлбөрөө хэрхэн төлөх вэ?
smartger.mn нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор баталгаажсан гэж үзнэ. Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан мөн холбогдох гар утасны дугаарт мэдэгдэл илгээгдэнэ.
Захиалсан бараа бүтээгдэхүүнээ хэзээ авах боломжтой вэ?
Захиалгын төлбөр төлөгдсөн цагаас хойш бэлэн барааг Улаанбаатар хот дотор хүргэх хугацаа 24-48 цаг. Хөдөө, орон нутагт хүргэх хугацаа 2-7 хоног байна.
Захиалгаар буюу үйлдвэрээс нийлүүлэх барааг Улаанбаатар хот дотор хүргэх хугацаа 7-21 хоног, Хөдөө, орон нутагт хүргэх хугацаа 10-24 хоног байна.
Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтээр амрах өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, бүх нийтийн хөл хорио, хөдөлгөөний хэсэгчилсэн хязгаарлалт, замын хөдөлгөөний түгжрэлийн хэт ачаалал, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу согтууруулах төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийн барааг сар бүрийн 01-ний өдөр болон эрх бүхий этгээдийн шийдвэрээр хориглосон өдрүүдэд хүргэлтэд гаргахгүй. Мөн тухайн бүтээгдэхүүнээр зөвхөн 21 нас хүрсэн хүнд үйлчилнэ.
Хүргэлттэй юу?
Хэрэглэгчийн захиалгын дүн 25,000 төгрөгөөс дээш тохиолдолд Улаанбаатар хотын доорх хязгаар дотор "ҮНЭГҮЙ" хүргэнэ. Хэрэв доорх хязгаараас давсан тохиолдолд км тутамд 1500 төгрөгийн хүргэлтийн төлбөрийг нэмэлтээр авч хүргэлтийг гүйцэтгэнэ.
Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
- Зүүн зүгт: Ботаник хүртэл
- Зүүн урд зүгт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав зах, Чухаг хотхон хүртэл
- Зүүн хойд зүгт: Шар хад, Монел, Дарь эх хүртэл
- Урд зүгт: Зайсангийн эцэс, Их тэнгэрийн ам, Богдхан амралтын газар хүртэл
- Баруун зүгт: Толгойт, Моносын уулзвар хүртэл
- Баруун урд зүгт: Буян-ухаа 1,2 хүртэл
- Баруун хойд зүгт: Баянхошууны тойрог хүртэл
- Хойд зүгт: Хайлааст, 7 буудал хүртэл
2.Хэрэглэгч хүргэлт авахгүй захиалга өгсөн бол өөрийн биеэр дараах байршил бүхий газруудаас ирж захиалсан бараа бүтээгдэхүнийг хүлээн авна. Үүнд: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороололын 2-31 тоотод.
3.Орон нутгийн хүргэлтийг тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлс болон үүсэх эрсдэлийг Хэрэглэгч хариуцна.
4.Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
5.Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.
6.Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба Хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.
Хүргэлт авахгүй байж болох уу?
Та хүргэлтгүй захиалга хийх боломжтой бөгөөд таны захиалга бэлэн болсныг өөрийн захиалгын статусын дагуу мэдсэн даруйд өөрийн биеэр smartger.mn-ийн агуулахаас ирж авна.
Бараа, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй хэрхэн танилцах вэ?
Та захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм. Барааны талаар бүрэн мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдсэний дараа захиалгыг буцаах хүсэлтийг smartger.mn хүлээн авах боломжгүй.
Системд барааны албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой.
Та захиалга хийхээсээ өмнө тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, eger.mn дээрх онлайн туслах, https://www.facebook.com/smartger.mn хуудас руу мэссэж бичих болон 77060000 дугаарын утсаар холбогдож нэмэлт мэдээлэл авах боломжтой.
Жишээ нь: Хувцас, гутал худалдан авалт хийхдээ тухайн барааны хэмжээний хүснэгтийг судалж, өөрт тохирох хэмжээг зөв сонгох, шаардлагатай бол оператортой холбогдож нийлүүлэгч байгууллагаас мэдээлэл авч өгөхийг хүсэх боломжтой.
Жишээ нь: Электрон, цахилгаан бараа худалдан авалт хийхдээ тухайн барааны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, үзүүлэлт, хүчин чадал, зориулалтыг судлан сонголтоо хийх /Бараа бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан зарим барааг хайрцгаас задлан, зайг цэнэглэх шаардлага үүсдэг тул хайрцгийг онгойлгосон байх тохиолдол гарч болно/
Жишээ нь: Гоо сайхны бараа бүтээгдэхүүн, үнэртэн худалдан авахдаа орц, найрлагын талаарх мэдээллийг тухайн барааны Нэмэлт мэдээлэл хэсгээс судалж, өөрт харшилдаг зүйлс орц найрлагад бий эсэхийг шалгах, шаардлагатай бол оператортой холбогдож нийлүүлэгч байгууллагаас мэдээлэл авч өгөхийг хүсэх боломжтой.
Захиалсан бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой юу?
Барааг хүлээн авахдаа таны захиалсан барааны хэмжээ, өнгө, загвар зөв эсэх, хэмжээ нь бүрэн таарч байгаа эсэх, бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг хэрэглэгч өөрөө заавал шалгаж авах шаардлагатай.
Дараах тохиолдолд захиалгыг буцаах боломжтой. Үүнд:
АНХААР!!! Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш Улаанбаатар хот дотор 7 өдөр, орон нутгаас 10 хоногийн дотор буцаах боломжтой. Буцаах барааг өөрийн биеэр буцаах эсвэл өөрийн байгаа газраас хүргэлтээр авахуулж болно. Хэрэв өөрийн байгаа газраасаа барааг хүргэлтээр авахуулах тохиолдолд буцаалтын хүргэлтийн хөлс 5,000 төгрөгийг барааны үндсэн төлбөрөөс суутгана. Бараа бүтээгдэхүүнийг буцаахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна. Дотуур хувцас, усны хувцас хэрэгсэл, задгай савалгаатай нярай хүүхдийн тоглоом, хэрэглэл, алт, монет, мөнгө, үнэт чулуу, сувд-зэрэг үнэт эдлэл, бүх төрлийн материалаар хийсэн ээмэг, архи согтууруулах ундаа г.м бараанд буцаах нөхцөл үйлчлэхгүй*
Захиалсан бараа бүтээгдэхүүнийг солих боломжтой юу?
Дараах тохиолдолд барааг солиулах боломжтой. Үүнд:
Өнгө, хэмжээ, загвараас солиулах боломжгүй нөхцөлд өөр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс сонгож зөрүүг нэмж төлөх, эсхүл буцаах эрхтэй байна.
Бараа бүтээгдэхүүнийг солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.
Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих боломжгүй.
Дотуур хувцас, усны хувцас хэрэгсэл, задгай савалгаатай нярай хүүхдийн тоглоом, хэрэглэл, алт, монет, мөнгө, үнэт чулуу, сувд-зэрэг үнэт эдлэл, бүх төрлийн материалаар хийсэн ээмэг, архи согтууруулах ундаа г.м бараанд солих нөхцөл үйлчлэхгүй*